Хэнтий аймгийн Дархан сум

Хэнтий аймгийн Дархан сум

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2014-12-15

          Хэнтий аймгийн Дархан сумын 230 гаруй малчин эмэгтэйчүүд нэгдэн анх удаагаа "Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг зохион байгууллаа. Тус чуулганаар малчин эмэгтэйчүүдээ урамшуулан  шагнах тэдний бүтээлээр үзэсгэлэн гаргах, урлагийн тэмцээн  уралдаан зэрэг арга хэмжээнүүд явагдсан байна. Мөн энэ үеэр "Монукол" төвийн захирал, доктор н.Бат-Отгоны "Хүн байхын учир" лекцийг малчин эмэгтэйчүүдэд сонсголоо.  
          Хоёр өдөр болсон тус чуулганаар малчин эмэгтэйчүүд өмнөө тулгарч байгаа асуудлууд болон түүнээс гарах арга замын талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн МУ-ын сайн малчин, "Алтан тугал"-ын эзэн Г. Түмэндэлгэрийн хөдөлмөр  алдрыг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд МУСТА Д. Намсрайноров болон Дархан сумын сайн дурын уран сайханч н. Цагаанхүү нар уран бүтээлийн тайлан тоглолтоо сонирхуулсан юм. 

                                                 Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%