Тус хурал нь 2014 онд
төлөөлөгчдийн 3 хуралдаан, тэргүүлэгчдийн 17 хуралдааныг хийсэн байна.
Төлөөлөгчдийн
хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж 8 тогтоолыг, тэргүүлэгчдийн хуралдаанаар нийт
47 асуудлыг хэлэлцэж 37 тогтоолыг гаргаж холбогдох албад болон албан тушаалтанд
хүргүүлсэн.
Иргэдийн
төлөөлөгчдийн болон тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан тогтоолын биелэлт 100
хувь байна.
Өргөдөл гомдол:
Иргэдээс ажилд орох
тухай өргөдлийг ЗДТГазрын даргад, нийгмийн даатгалын нөхөн тооцололд хамрагдах
тухай өргөдлийн үр хүүхдүүдтэй нь холбогдон шийдвэрлэж, ажилд орох тухай
өргөдлийг эмнэлэгийн эрхлэгч Л.Баасанхишигт, газрын маргаан болон төрийн албан
хаагчдын тухай өргөдлийг, 2 дугаар
багийн ИНХ-ын болон төрийн албан хаагчдын тухай, бэлчээрийн маргааны тухай
өргөдлүүдийг сумын Засаг даргад хүргүүлж өргөдөлд дурдсан асуудлуудыг нэн даруй
шийдвэрлэж ажиллах талаар үүрэг болгосон байна.
Албан бичиг:
Аймгийн ИТХ-аас болон бусад газраас хугацаатай 10 бичиг ирж хугацаанд
нь хариуг нь явуулсан, хугацаа хоцроосон бичиг байхгүй.
Сургалт, семинар.
2014 оны байдлаар
иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга аймаг хотод 3 удаа хурал, сургалт,
семинарт, нарийн бичгийн дарга аймаг, хотод 3 удаа хурал, сургалт семинарт
хамрагдав.
Хэнтий аймгийн бүх
сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, иргэний танхимын ажилтан нар 2014
оны 08 сарын 1-3-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон
рашаан сувилалын газарт "ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад
дэмжлэг үзүүлэх" сэдэвт төслийн сургалт, уулзалт, "Хурал.мн"
цахим хуудасны сургалтанд хамрагдлаа.
Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын дарга Дорноговь аймагт бичил уурхайн чиглэлээр, Говьсүмбэр
аймагт боржигон сумдын чуулга уулзалтад, Баянмөнх суманд Хэрлэн голоо хамгаалъя
хэлэлцүүлэгт тус тус оролцсон байна. Нарийн бичгийн дарга Дорнод аймагт
авилгатай тэмцэх газраас зохиосон сургалт семинарт хамрагдав.
Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын дарга хөдөөгийн багийн бүх айлуудаар биечлэн явж тэдний
амьдрал ахуйтай нь танилцан санал хүсэлтийг нь авч явав.
ИТХ-ын ажлын алба